"Марч Трейвэл" ХХК танилцуулга

“Марч трейвэл” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аялал жуулчлал эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Манай компани нь гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ялангуяа эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд, үндэсний өв уламжлал, ёс заншил, нүүдэлчин соёл иргэншил, түүх соёлын гайхамшигаар гадны жуулчдыг татах, дэлхий дахинд улс орноо суртчилан таниулах юм. 

Амьдрал аялал буюу “Аялах” гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, шинэ боломж нээх, амьдралын сайн сайхныг харж мэдрэх арга замын нэг гэдэгтэй би санал нэг байдаг. Ялангуяа залуу насандаа их аялаж өөрийгөө олох хэрэгтэй гэж боддог.

ЭРХЭМ ЗОРИЛГО 

Эх орны байгалийн сайхан, үндэсний өв уламжлал, ёс заншил, нүүдэлчин соёл иргэншил, түүх соёлын гайхамшгаар гадны жуулчдыг татаж, дэлхий дахинд улс орноо сурталчилан таниулах, монгол аялагчид аа дэлхийн хөгжил, өөр соёл иргэншилтэй танилцуулан аялуулах , аялал жуулчлалын салбарыг Монгол улсын хөгжлийн нэгэн тулгуур багана болгоход Монгол оронд айлчлах Япон орны жуулчдын тоог нэмж , эх орны аялал жуулчлалын хөгжилд бага боловч хувь нэмрээ оруулна.


АНХДАГЧ 

Бид Монгол улсын аялал жуулчлалын түүхийг бичилцэж, хэрэглэгч Хаан гэдэг утгаар Харилцагч зочноо дээдэлсэн Аялагч таны үнэнч түнш байх болно. 

БИДНИЙ УРИА 

Хайр энэрэл, энх тайван, инээмсэглэл


ТЭРГҮҮЛЭГЧ

Салбартаа тэргүүлэгч болж хийж бүтсэнээрээ харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олж, хэрэглэгчээ дээдэлсэн найдвартай, чанартай үйл ажиллагаагаар бусдыг манлайлан ажиллана. 


МЭРГЭЖЛИЙН БАГ ХАМТ ОЛОН

Дурсамж дүүрэн, хайр хүрэм, инээмсэглэл, сэтгэл хангалуун аялал бүрийн ард манай мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, Харилцагч Хаан гэдэг уриагаар ажиллах, мэдрэмжтэй хамт олон байж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдлэн ажиллана. 

АЛСЫН ХАРАА

Дэлхийн стандартад нийцсэн чанартай, аюулгүй байдлыг хангасан , мөн харилцагч “Хаан” гэдэг уриатайгаар Сэтгэл ханамжийн 100% -ийн баталгаатай аялал зохион байгуулна.


ШИНИЙГ САНААЧЛАГЧ 

Үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үргэлж шинийг санаачлагч байж, эрсдлийг даван туулж амжилтын үр шимийг бусадтайгаа хуваалцсан, харилцагч, үйлчүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн хамт олон байх болно.