Боловсрол

MARCH TRAVEL ХХК-ын дэргэдэх March eduction

Манай компани  нь аялал жуулчлал, гадаад худалдаа, гадаад сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан. Ялангуяа бид өөрсдийн туршлага дээр тулгуурлаж Япон орноос аялал жуулчлалын шугамаар жуулчин авах, Япон улсруу хөдөлмөр зуулчлал, боловсролын чиглэлээр оюутан залуучуудыг зуулчилж, тэдний боловсролд бага ч болов хувь нэмэр оруулж, зөв мэдээлэл, зөв гарц, зөв гаргалгаа өгөхөд бид туслах болно.

Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх хөтөлбөр буюу  N5-N2 түвшингийн бүх шатны сургалт явуулах зорилттойгоор манай хамт олон ажиллаж байна.

Мөн Монгол Япон хоёр улсын гадаад харилцаа улам бүр сайжирсаны улмаас Япон улсруу суралцах, үндсэн болон гэрээт ажилтанаар ажиллах, мөн дадлагажигч ажилтанаар суралцаж ажиллах хүмүүсийн тоо жилээс жилд өсөж байна. Энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлаж манай сургалтын төв нь Япон улсад суралцаж ажиллаж амьдрахаар зорж буй гэр бүл ба түүний хүүхдүүд мөн дадлагажигч ажилтнуудад зориулсан Япон хэлний чанартай сургалтууд явуулж байгаа билээ.

Япон хэлний сургалтын гол зорилго маань Япон улсад очсон хойноо бага ч болов хэлний мэдлэг, чадварийн хувьд ахицтай түвшинд хүрсэн байх, өдөр тутмын амьдралын бэрхшээлд битгий ороосой гэж хүсэж байгаа юм. Японд очсон хойноо Япон хэлийг сурах биш Монголд боломжтой хямдхан үнээр суралцах нь таны үнэт  цаг, санхүүгийн тал дээр ч гэсэн хамаагүй хэмнэлттэй байх болно.

Сургалтын төвөөрөө дамжуулаад Япон улсад ажиллаж, амьдарч суралцах зорилготой оюутан залуучуудыг Япон улсын их дээд сургууль, хэлний бэлтгэлд оюутан зуулчлах, мөн хөдөлмөр зуулчлал буюу үндсэн ажилтанаар зуучлах  төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Япон улсад мэргэжил дээшлүүлэх ажлын талбар гардаг  асуудлуудын ихэнх нь хэлний түвшингээс шалтгаалж байдаг. Японд суралцаж амьдарч байсан туршлагадаа тулгуурлан сургах арга барилдаа байнга шинэчлэл хийсээр ирсний үр дүнд, манай компанийг зорих хандалт эрс нэмэгдсэнээс гадна сэтгэл ханамжийн баталгаа 100% байдаг билээ.

Бид улс орны хөгжлийн тулгуур болох мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, ажилд хувь нэмрээ оруулж,  Япон улсыг зорин суралцах, ажиллах, мэргэжил дээшлүүлэхэд зуучлах салбарт хамгийн шилдэг гарц гүүр нь болохын төлөө үйл ажиллгаагаа цаг ямагт сайжруулан ажиллаж, та бүхний найдвартай түнш байх болно.  

Япон улсын Токио хотод дараах хэлний сургуулиудад жилд 4 удаа байнгын элсэлт авч байна

1. TOKYO INTERNATIONAL EXCHANGE COLLEGE 

2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Япон хэлний сургууль. Одоогоор 60 гаруй багш 500 гаруй орон орны сурагч сурч байгаа бөгөөд үүний дотор манай улсаас 7 сурагч сурч байна. Токио хотод байршилтай ба хямд үнээр байр түрээслэх боломжтой. Мөн Акамонкай сургуулийг бодвол ачаалал багатай, цаг зав их гардаг учир хэл сурангаа ажиллах сонирхолтой залуусд энэхүү сургуулийг санал болгож байна. Мэдээж цаашид их дээд сургууль болон мэргэжлийн коллежид дэвшин сурах боломжтой. 

2. Акамонкай Япон хэлний сургууль

1985 онд  байгуулагдсан 33 жил болоход өнөөг хүртэл 15,000 гаруй оюутан төгсгөсөн. 40 гаруй орны 1300 гаруй оюутантай, Монгол оюутаны тоо элсэлт бүрт 10 оюутан элсдэг. Токио хотын төв, Ниппори буудалд ойр учир Нарита онгоцны буудал болон бусад газар руу явахад тохиромжтой байршилтай. Төв сургууль  нь 2003 онд баригдан 2012 онд засварласан газар хөдлөлтөд тэсвэртэй барилгатай. Нийт 13 түвшинд хуваагдсан ангид, олон жилийн туршлагатай багшаар заалгана. Өөрийн зорилгодоо тааруулан дэвшин сурах анги  болон ажилд орох ангитай. Тусгай хурдан ангид, нэр алдартай их сургуульд элсэх шалгалтанд зориулсан хөтөлбөрөөр сурна. (Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 )Ажилд орох ангид, Япон компанийн талаар заавар, намтар бичих арга, ярилцлагын дасгал хийх зэргээр ажилд ороход дэмждэг. (Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N2 ) Нийт 400 орчим оюутан орох боломжтой, 8 дотуур байртай.

 

 

Харилцагч сургуулиуд

Жилд 4 удаа элсэлт явагдана.

 

Япон хэлний сургалтууд

初級Ⅰ  Анхан шатⅠ   N5

/ Анхан шат буюу N5 тестэд бэлтгэх анги /

Анхан шатны дүрэм, ханз үсэг 180,  800 үг орчим сурч, өдөр тутам хэрэглэгдэх үг хэллэг ашиглан асуух, хариулах гэсэн хэлбэрээр харилцан ярилцаж, амархан өгүүлбэр, богино зохиомж уншиж чаддаг болно.

Хугацаа

Нийт оюутан:

Хичээллэх цаг:

Үнэ

3 сар

10

1-5 дахь өдөр хүртэл өдөр бүр 3 цаг

450,000


初級Ⅱ  Анхан шатⅡ N4

Ахисан анхан шат буюу N4 тестэд бэлтгэх анги

Анхан шатны дүрэм, ханз үсэг 180,  800 үг орчим сурч, өдөр тутам хэрэглэгдэх үг хэллэг ашиглан асуух, хариулах гэсэн хэлбэрээр харилцан ярилцаж, амархан өгүүлбэр, богино зохиомж уншиж чаддаг болно.

Хугацаа

Нийт оюутан:

Хичээллэх цаг:

Үнэ

3 сар

10

7 хоногт 5 өдөр 3 цагаар

450,000


 

Бүрдүүлэх материал

Өргөдөл гаргагч ( оюутан ) Сургуульд элсэх өргөдөл

  • Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ / Дүнгийн хавсралт
  • Анги алгассан тодорхойлолт (эх)
  • Иргэний үнэмлэх хуулбар
  • Төрсөний гэрчилгээ
  • Гадаад паспорт хуулбар
  • Япон хэл сурсан гэрчилгээ (150 цагаас илүү байх/ эх )
  • Япон хэлний шалгалтанд бүртгүүлсэн хуудасны хуулбар / шалгалтын хариу/
  • Цээж зураг 6 хувь
  • Өргөдөл гаргагч оюутан байх тохиолдолд /Суралцаж буй тодорхойлолт /
  • Өргөдөл гаргагч нь сургуулиас чөлөө авсан байгаа тохиолдолд /Чөлөө авсан тодорхойлолт / Дүнгийн тодорхойлолт /
  • Өргөдөл гаргагч нь сургуулиас гарсан тохиолдолд /Сургуулиас гарсан тодорхойлолт ,дүнгийн тодорхойлолт /
  • Өргөдөл гаргагч нь ажил хийж байгаа тохиолдолд /Ажлын газрын тодорхойлолт/
  • Төлбөр батлан даагч эцэг/эх
  • Төлбөр батлан даах бичиг
  • Батлан даах бичиг
  • Иргэний үнэмлэх хуулбар
  • Төрөл садангийн тухай лавлагаа
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Цалингийн тодорхойлолт (сүүлийн 3 жилийн /эх хувь )
  • Банкны хадгаламжийн тодорхойлолт /эх хувь/
  • Дансны хуулга /эх хувь/
  • Хувийн бизнес хийдэг тохиолдолд / Ажлын газрын тодорхойлолт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Татвар төлсөн тодорхойлолтын хуулбар /сүүлийн 3 жилийн /