Манай компаний вебсайтаар зочилж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Манай компаний вебсайтаар зочилж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Бидний эрхэм зорилго нь  эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд, үндэсний өв уламжлал, ёс заншил, нүүдэлчин соёл иргэншил, түүх соёлын гайхамшгаар гадны жуулчдыг татаж, дэлхий дахинд улс орноо сурталчилан таниулах юм. Мөн монгол аялагчидаа дэлхийн хөгжил, бусад орны  соёл иргэншилтэй танилцуулан аялуулах , аялал жуулчлалын салбарыг Монгол улсын хөгжлийн нэгэн тулгуур багана болгоход оршино.Монгол оронд айлчлах Гадаад  орны жуулчдын тоог нэмж , эх орныхоо аялал жуулчлалын  хөгжилд бага боловч хувь нэмрээ оруулахаар мэргэжлийн баг хамт олон маань ажиллаж байна.
Амьдрал аялал буюу “Аялах” гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, шинэ боломж нээх, амьдралын сайн сайхныг харж  мэдрэх  арга замын нэг гэдэгтэй би санал нэг байдаг. Ялангуяа залуу насандаа их аялаж өөрийгөө олох хэрэгтэй гэж боддог. 

Та бүхэн Монгол улсын 9 гайхамшигаар тавтай сайхан аялна уу!

Бид таны аюулгүй байдал,  тав тухыг дээд зэргээр ханган сэтгэл ханамжийн баталгааг нэн тэргүүнд тавьж, таны  найдвартай түнш байж чадна гэдгээ амлаж байна.

Хүндэтгэсэн Гүйцэтгэх захирал  Г.Ариунзаяа