Монгол улсын 9 гайхамшиг

2011 онд монголчуудын санал асуулгаар тодорсон өвөрмөц байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт газар нутаг, монгол үндэстний давтагдашгүй өвөрмөц хэв маяг, өнгө төрхийг дэлхий дахинаа илтгэсэн, даган дуурайх давтан үйлдэх арга үгүй соёлын өв, дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх, соёлын дурсгал, хүний бүтээсэн болон биет бус өв, урлагийн бүтээл болох Монголын 9 гайхамшигт газруудын тухай мэдээллийг хүргэе. Энэ санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Цахим өртөө холбоо, Үндэсний аялал жуулчлалын 6айгууллага ТББ хамтран зохион байгуулсан юм. Дашрамд дурдахад, энэ шалгаруулалтад 113 материал ирсэн бөгөөд 37 нь байгалийн, 76 нь хүний гараар бүтээсэн бүтээл байдаг билээ.