Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж

Та амралтаа аваад хаа нэг тийшээ явахаар төлөвлөчихөөд аяллын хувцас хэрэглэлээ бэлдэж байхдаа багагүй бухимдаж байсан уу? Хэрвээ тийм бол таны аялал, амралтын өмнөх стрессийг бага ч болов бууруулах үүднээс бид  аяллын цүнхээ эмх цэгцтэй байлгах дараах энгийн зөвлөмжүүдийг хүргэж байна.

Дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр та жижиг аяллын цүнхтэй байлаа ч их зүйлийг авч явах боломжтой болох юм.

1. Хувцсаа давхарлаж эвхэхийн оронд хуйлаад хийгээрэй.

Энэхүү арга нь аяллын цүнхний зайг хэмнэх гайхалтай арга бөгөөд хувцаснуудаа дээр дээрээс нь давхарлахын оронд хуйлж хийснээр багтаамж багатай аяллын цүнхэнд ч 3 өмд, 3 жинсэн өмд, 3 богино өмд, 1 юбка, 2 усны хувцас, 3 зуны цамц, 10 ноосон цамц, 5 нимгэн цамц мөн 4 даашинз зэргийг багтаах боломжтой болох юм.

2. Агаар нэвтрүүлдэггүй хувцасны зориулалтын уутыг хэрэглээрэй

Гадуур хүрэм, хүүхдийн хувцас, зөөлөн тоглоом, орны даавуу зэрэг овор хэмжээ ихтэй зүйлсийг баглахад зориулалтын уут таньд хэрэг болно. Энэхүү уутыг ашигласнаар та нилээдгүй зай хэмнэх юм. Мөн та аяллаас эргэн ирээд ч эдгээр уутнуудыг бохирдсон хувцсаа хийж ашиглах боломжтой.

3. “Пирамид”-ын зарчмыг баримтлаарай

Эхлээд гуталнуудаа аяллын цүнхний хана дагуу байрлуулна. Үүний дараа овор ихтэй хувцаснуудаа цүнхнийхээ доод хэсэгт хуйлалгүйгээр дэлгэж тавина. Үрчийхээргүй хувцаснуудаа хуйлаад цүнхнийхээ дунд хэсэгт тавих ба эдгээр хувцаснууд нь пирамидын дунд хэсгийг бий болгох юм. Төгсгөлд нь, ээмэг зүүлт, бичиг хэрэг, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг жижиг хэмжээтэй, эвдэрч гэмтэж болзошгүй эд зүйлсээ пирамидын дээд хэсэгт байрлуулна.

4. Шүхэр авч явах гэж байгаа бол түр азнаарай

Овор хэмжээ ихтэй, том шүхэр авч явахын оронд борооны цув авч явахыг таньд зөвлөж байна.  Учир нь том шүхэр нь таны аяллын цүнхний ихэнхи зайг эзэлж магадгүй ба үүний оронд авч явахад хялбар хэд хэдэн борооны цув авч явснаар та болзошгүй цаг уурын үзэгдлээс өөрийгөө хамгаалж чадах юм.

5. Том савлагаатай гоо сайхны бүтээгдэхүүн авч явахаас зайлсхийгээрэй

 

Аяллаар явахдаа та зөвхөн чухал хэрэгцээтэй гэсэн зүйлсээ авч яваарай. Мөн өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийхээ жижиг савлагаатайг авч явах нь таньд илүү амар байх болно.

6. Жижиг эд зүйлсээ баглах гэж байна уу?

Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх USB мемори карт, хэтэвч, үсний хавчаар, боолт, оймс, нүдний шил гэх мэт жижиг зүйлсээ гутал,  энгэсэгний сав, бичиг хэргийн хавтас мөн цүнхний халаас зэрэгт хийвэл тохиромжтой. Харин ээмэг зүүлтээ эмний саванд хийгээрэй.

7. Хувцасны өлгүүр ашиглаарай

Хослол, дүрэмт хувцас, гоёлын даашинз гэх мэт үнэ цэнэтэй хувцаснуудаа зүгээр нэг хуйлаад орхиж болохгүй шүү. Таны аялал амралтын хүрэх цэгт цэмцгэр хэвээр байхыг нь бодолцож тэдгээр хувцаснуудаа өлгүүрээс нь битгий салгаарай. Ингэснээр та онгоц, галт тэргэнд явж байхдаа хананд байрлуулсан өлгүүрт өлгөх боломжтой болох юм.

8. Хэт олон төрлийн эм авч явахгүй байх

Та аяллаар явахдаа гэрийнхээ эмийн санд байгаа бүх эмийг авч явах шаардлагагүй гэдгийг санаарай. Зөвхөн чухал шаардлагатай гэсэн эмнүүдээ л сонгож авч явахыг таньд зөвлөж байна. Мөн зөвхөн яаралтай тусламж гарсан үед хэрэглэх учраас нэг төрлийн эмнээс олон ширхэгийг авахгүй байх хэрэгтэй юм. Аюулгүй байдлын үүднээс, эмнүүдээ хавтгай саванд хийгээд гутлан дотроо авч яваарай.

9. Хоосон зай үлдээхгүй байхыг хичээгээрэй

Аяллын үеэр ямар нэг бэлэг дурсгалын зүйл худалдаж авна гэх үүднээс ачаагаа баглах явцдаа хоосон зай үлдээх нь таны хувцас хэрэглэлийг замбараагүй байлгах үндэс болдог. Үүнээс сэргийлэх үүднээс хувцас эсвэл хуйлаастай цаасаар тэрхүү хоосон зайг дүүргээрэй.

10. Үнэхээр хэрэгцээтэй гэсэн зүйлсээ л аваарай

Нөүтбүүк болон камерны гадна хайрцаг, үсний сэнс, аяллын хөтөч гэх мэт эд зүйлсийг гэртээ үлдээсэн нь дээр. Цахилгаан эд зүйлсээ зөөлөн даавуу эсвэл юүдэнтэй цамц зэргээр орооход л болно. Аяллын хөтөлбөр авч явахын оронд өөрийн ухаалаг утсан дээрээ аяллын аппликейшн суулгавал илүү дээр ба үсээ хатаах тал дээр таны буудаллах зочид буудал энэхүү асуудлыг тань хариуцах болно.

Мөн дээр дурьдсан зүйлсээс гадна наран шарлагын шаахай, шумбагч шил, хүүхдийн тоглоом, сүрлэн малгай зэрэг нь та хүрэх газартаа очмогцоо л худалдан авах боломжтой эд зүйлс юм. Ингээд төгсгөлд нь маш товчхон боловч хамгийн их хэрэг болохуйц зөвлөмжүүдийг хүргэж байна: Гар утасны цэнэглэгч, чихэвчний кабелиа ороогоод аяллын цүнхнийхээ жижиг халаасанд хийгээрэй Хагарч болзошгүй шилэн эд зүйлсийг оймсондоо хийгээд гутлан дотроо байрлуулвал аюулгүй байх болно Гуталнуудаа бохирдохоос сэргийлж тус бүрийг усны малгайнд хийж авч яваарай. Таны дуртай хөхний даруулга хэлбэрээ алдахаас сэргийлж хуйлсан оймсоо доор нь тавиарай. Шампунь, биеийн саван зэрэг шингэн зүйлс урсахаас сэргийлж таглааг нь сайтар шалгах хэрэгтэй ба битүү уутанд хийснээр таны хувцас, эд зүйлсийг норохоос сэргийлнэ

Эх сурвалж:news.xopom.com