Говийн өглөө

Говийн өглөө

Ширээ шиг тэгшхэн талын цаанаас шижир шиг алтан нар шинэ өдрийг бэлэглэн мандахыг шимтэн харах гэж жуулчин хүн эртлэн босдог нь учиртай.Шил толь болсон цонхоор цахилгаан гэрэл цацарч ширэнгэн ой шиг шигүү барилгууд сүндэрлэсэн орчинд насаараа амьдарч ирсэн хүмүүст нарлаг Монголын цэлгэр талын энэхүү үзэсгэлэн намуухан эгшиглэх хөгжим уянгалах шиг наадан жирэлзэх зэрэглээ нь гайхамшигтай билээ.

1-р өдөр

Аяллын чиглэл:   Мандалговь-Бага газрын чулуу

Мандалговь: Дундговь аймгийн төв юм. Улаанбаатар хотоос 270 км зайтай талархаг газарт д.т.дээш 1395 м өндөрт оршдог бөгөөд 11 км2 талбайг эзэлдэг.

Бага газрын чулуу: Далайн түвшинээс дээш 1768 м өндөр өргөгдсөн тахилгын хавцал юм. Бага газрын чулуу 700 орчим булш, хадны сүг зураг бий. Эргэн  тойрон талархаг газраар хүрээлэгдсэн, 300 орчим ам, дөр талбай бүхий хад чулуутай уулын тогтоц юм.

2-р өдөр

Аяллын чиглэл:   Гурван сайхан уул-Ёлын ам

Ёлын ам: Дунджаар 2800 м өндөр бөгөөд дархалсан талбай нь 64 ам.км. Ёл шувуу ихтэй болхоор ийн нэрлэсэн.

Дүнгээн хавцал: Ёлын амны салбар уулсын нэг учир байгалын төрх байдал нь бараг адилхан.  Ёлын амнаас 10 км бүхий, хавчиг нарийхан өндөр хадан хавцалууд юм.

3-р өдөр                                                                                                                                       

Аяллын чиглэл:   Хонгорын элс                                                                                       

Хонгорын элс: Баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3-5 км зарим газартаа 20км өргөн, МО-ны хамгийн өргөн элсэн манхан бөгөөд ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр.

4-р өдөр                                                                                                                                       

Аяллын чиглэл:   Баян заг-Улаан эрэг-Онгийн хийд                                                             

Баян заг: Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км, Баянзагийн цонжуудын өндөр нь 20-50м өндөр. Улаан эрэг: Улаан эрэг нь хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдаршсан, хадан хясааны тод улбар өнгөөр харагддаг учир улаан эрэг гэж нэрлэжээ. Онгийн хийд:  1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ

.

5-р өдөр

Аяллын чиглэл:  УБ

УБ-д ирснээр аялал өндөрлөнө.

Монголын Говь бол дэлхийн том элсэн цөлүүдийн нэг юм.Сахарын цөлөөс ялгаатай Говь нь элсэн манантай, хамгийн том үржил шимгүй газар бөгөөд хадархаг чулуутай. Эрс тэс уур амьсгалтай бөгөөд зундаа температур +40ْС, өвөлдөө -40ْС болдог. Дэлхийн Биосперийн томоохон газрын нэг бол Говийн дархан цаазат газар бөгөөд Щвейцарын газар нутгаас том юм. 40 сая гаруй жилийн турш Говь нь тэнгисийн усаар бүрхэгдсэнгүй хуурай газар байжээ. Монголын өмнө зүг дэхъ дотоодын том гүнзгий усны сангууд Умард Хятадын усны сантай холобоотой байж, Азийн төвд уудам нутаг дэвсгэр хамарчээ. Нутаг дэвсгэрийг улмаар хөвсийсэн учраас эдгээр усны сан алга болсноор Говь газар бий болжээ.Та энэ нутагт ирснээр дэлхийн ховор амьтан, түүхийн, болон соёлын дурсгалт газрыг үзэх болно.

-Баянзаг: Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Байгалийн өвөрмөц тогтоц, үлэг гүрвэлийн ховор олдвороор дэлхийд алдартай. Үлэг гүрвэлийн өндөг дэлхийд анх удаа эндээс олдож, хүн төрөлхтөн энэ аварга амьтны үр төл өндөгтнөөс гардаг байсныг олж мэдсэн түүхтэй. Мөн энд ховор ургамлын тоонд ордог заган ой бий.

-Хонгорын элс: Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс 180 орчим километр , 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан юм. Гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрладаг.

- Хэрмэн цав. Өмнөговийн баруун захад Гурвантэс сумаас баруун хойш орших 10 гаруй километр үргэлжилдэг ганга юм. Адаг хэсэгтээ 10 километр өргөн, зарим газартаа 100-200 метр гүн байдаг. Холоос харахад их хотын балгас мэт харагддаг.Өмнөговь аймгийн болон Монгол улсын 9 гайхамшгийн нэгд зүй ёсоор багтдаг, Монголын хамгийн том цав юм. Ойр орчиндоо хайлаас тоорой, сухай бүхий баян бүрдтэй үзэсгэлэнт нутаг юм. Хэрмэнцавын талбай нь 250 хавтгай дөрвөлжин километр бөгөөд эндээс эртний үлэг гүрвэл, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон олон зүйл ургамлын олдворыг нээн илрүүлсэн нь монголын говийг дэлхийд үлэг гүрвэлийн хамгийн их олдвортой, тэдгээр нь бүтэн олддог дэлхийн шинжлэх ухаанд нэн чухал газар нутаг болохыг баталсан. Хэрмэн цав Даланзадгадаас 450 километр, Хонгорын элснээс 250 километр зайтай. Замдаа Зулганай, Нарандаац, Гурван тэс зэрэг сонин сайхан газраар дайран аялна.

- Говь гурван сайхан. Гурвансайханы нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр  бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нилээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно.

Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна.

Зочид буудал болон бааз орчны аялал

  • Морь ба тэмээн аялал
  • Ургамал амьтан, хорхой шавьж судлах аялал
  • Явган аялал
  • Түүх соёлын аялал
  • Байгалын эко аялал
  • Соёлын үзвэр үйлчилгээ, мүзей үзэх

Нүүдэлчин малчидын ахуйн амьдралтай танилцах

  • Цагаан идээ боловсруулах
  • Гэр барих
  • Мал услах
  • Аргал түүх
  • Монгол үндэстэний хоол зооглох
  • Монгол үндэстэний хувцастай танилцан дурсгалын зураг авахуулах
  • Бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилох 

 

Хувь хүний аюулгүй байдал:

  • Таны аяллыг аялал жуулчлалын компани зохион байгуулж байгаа тул та эргэлзэх зүйлгүй байж болно.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аяллын аюулгүй байдал:

  • Мэргэжлийн албан ёсны эрх бүхий аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх. Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  • Далайн эрэг дээр ирэхдээ цаг агаарыг урьдчилан мэдсэн байх. Далайд сэлэхдээ заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий газарлуу сэлэхээс зайлсхийх.
  • Нас, бие, сонирхолдоо тохирсон аяллыг сонгох.
  • Бие эвгүйрхсэн юм уу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэхгүй байх.
  • Ууланд авирахдаа биед эвтэйхэн тохиромжтой хувцас, гутал сонгох.
  • Халуун, бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах. Хөтөчийн зааврыг дагах.
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримт болон үнэ бүхий эд зүйлсээ биедээ байнга авч явах.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Буудалтайгаа танилцаж, аюулгүйн хоолой, аваарын гарц зэргийг мэдэж авах.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  • Өрөөндөө танихгүй хүн оруулахгүй байх. Унтахынхаа өмнө өрөөний хаалга, цонх хаалттай байгаа эсэхийг шалгах, үнэ бүхий эд зүйлсээ ил тавихгүй байх.
  •  Зочид буудалд орохдоо гадаад паспортоо үзүүлж бүртгүүлэх.

Хүнсний эрүүл аюулгүй орчин:

  • Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрийн хаяг зэргийг нягтлах.
  • Өөрийн эрүүл мэнддээ тохирохгүй хүнс бүү хэрэглэ.
  • Танихгүй хүний өгсөн хүнсний зүйл, ундаа зэргийг авч хэрэглэхгүй байх.
  • Аяллын үед баримтлах зарчмууд:  Аяллыг амжилттай, хөтөлбөрийн дагуу явуулах зорилгоор хэд хэдэн үндсэн зарчмуудыг жуулчид болон хөтөч нар анхаарна:
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Өөрсдийн эд зүйлсийг анхаарч хариуцаж явах

Зочид буудлын хаяг:   

  • Та байрлаж байгаа зочид буудлынхаа хаяг, гадаад паспортын хуулбарыг аяллын турш гадуур явахдаа байнга биедээ авч явах хэрэгтэй. Ингэснээр та аль нэг газарт ганцаараа явж байгаад төөрөх тохиолдолд хэрэг болох юм.   

Жуулчдын тээшиндээ авч явах зүйлсийн жагсаалт:  

  • Гол ачаа тээшээ хийх чемодан
  • Өдөр тутам хэрэглэх ойр зуурын эд хэрэгслийг авч явах үүргэвч, жижиг цүнх
  • Худалдаж авсан зүйлсээ хийх нэмэлт эвхдэг цүнх, сав
  • Хувцас:
  • Алхаж явахад эвтэйхэн эсвэл явган аяллын зориулалттай хөнгөн гутал, углааш
  • Борооны цув, шүхэр
  • Нарны малгай
  • Нарны шил
  • Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.
  • Нарны тос

Эмийн сан:

  • Янз бүрийн хэмжээтэй шархны боолт
  • Аспарин эсвэл түүнтэй ижил төстэй эм
  • Гэдэсний эм
  • Хөдөлгөөний улмаас дотор эвгүйрхэхэд уух нм
  • Жижиг гэмтлийн үед хэрэглэх бактерийн эсрэг шингэн
  • Хоолойны ба ханиадны эм

Бусад:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч

Бусад мэдээлэл : 

  • Мөнгөний хувьд тухайн очих улсын мөнгөн тэмдэгтийг хэрэглэнэ.
  • Хувийн хэрэгцээнд зориулах мөнгөө өөрсдөө хариуцна. /бэлэг дурсгалын зүйлс, аяллын үнэнд ороогүй хоол, уух зүйл, цайны мөнгө  гм / 

                    Та сайхан аялаарай