Орхоны хөндий

Орхоны хөндий

2004 оны долоодугаар сарын 1-нд Дэлхийн өвийн хороо “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар" нэртэйгээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан. Орхоны хөндий бол Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хвгжүүлж, Өрнө ба Дорнын соёл иргэншлийн харилцаа, холбооны гол цэг болж байсан газар. Эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын нандин дурсгал хадгалагддаг түүхийн үнэ цэнэтэй газар нутаг юм.

1-р өдөр

Аялалын чиглэл:   УБ - Элсэн тасархай - Хар хорин - Эрдэнэ зуу

Элсэн тасархай нь: Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм.

Хөгнө хан уул: Монголчуудын эртнээс шүтэж ирсэн халхын алдарт 4 уулын нэг юм. / Нагалхан, Богдхан, Батхан, Хөгнөхан /. Хөгнө хан ууланд аман хадны буюу мааний хадны үсгээс , гадна түүх соёлын дурсгалт  зүйлүүд  элбэг байдаг.

Хар хорин: Хар хорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барин дуусгаж, Өгөдэй хааны үеэс албан ёсны нийслэл хотоо болгосон.

Эрдэнэзуу хийд:  Хамгийн эртний бурхан шашны хийд юм. Энэ хийд нь 102 суваргаар хүрээлэгдсэн бөгөөд 1585онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийд юм.

2-р өдөр

Аялалын чиглэл:     Улаан цутгалан-Төвхөн хийд- Цэнхэрийн халуун рашаан-Цэцэрлэг

Улаан цутгалан: Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ. Хүрхрээний өндөр 24 метр. Хархориноос урагш 135 км зайтай.               

Төвхөн хийд: Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. Өндөр гэгээн Занабазар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн Ширээт улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн онгой тогтцыг таалж, улмаар 1651 онд Төвөдөөс эргэн ирээд уг газарт бясалгалын дуган бариулсан нь одоогийн Төвхөн хийд юм.                                                              

Цэнхэрийн халуун рашаан: Монгод халуунаараа 2-т ордог бөгөөд газрын гүнээс 86,5 градусын халуунаар 1 секундэд 10л ундран гарч ирдэг.                                                  

Цэцэрлэг хот: Тамирын голын дунд  далайн түвшнээс дээш 1695 метрийн  өндөрт  байрлах 536 км² талбайтай, 20,604 хүн амтай хот юм.    

 

3-р өдөр

Аяллын чиглэл:    Тайхар чулуу-Чулуутын-Хавцал Тэрхийн цагаан нуур

Тайхар чулуу: Цэцэрлэг хотоос 22 км-т Хойд тамир голын захад байдаг. Тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг олон улс үндэстний хэлээр бичсэн 150 гаруй бичээс байдаг.                            

Чулуутын гол:  Усаа цуглуулах талбай нь 10750ам.дөр. км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.           

Тэрхийн цагаан нуур: Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Хангайн нуруунаас эх авсан Хойд, урд Тэрхийн голын урсгал, Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үсчээ.

 

4-р өдөр

Аяллын чиглэл:   Хоргын тогоо

Хоргын тогоо: Хорго нь Архангай аймгийн Тариат сумын нутагт орших унтарсан галт уул юм.

Далайн түвшинээс дээш 2240м өндөр, өдрийн 2 хоолтой тогооны амсар нь 50 градус орчим налуу,

100 орчим м гүнзгий, 300-400м дугуй хэлбэртэй.

                                                                                                        

5-р өдөр

Аялалын чиглэл: УБ

Улаанбаатар хот нь 470 гаруй мянган га газар нутагтай.

Дэлхийн Өвийн Хороо 2004 оны 7 дугаар сарын 1-ний хуралдаанаар “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авч хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан болно. Эртний түүхт Орхоны Хөндий нь Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон Өрнө Дорнын хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа, холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотолгоо төдийгүй Суут Богд Чингисийн байгуулсан Монголын Эзэнт Гүрний нийслэл алдарт Хархорумын нандин дурсгалыг хадгалж байдгаараа Дэлхий дахинаа түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг юм.

Хөшөө цайдам: Орхонголын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх азрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Үүний шалтгаан юун хэмээвээс, одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Түрэг түмний утга соёлын нэгэн гайхамшиг нь, тэд Төв Азийн нүүдэлчдийн дундаас анх түрүүн 1руни 1үо хэмээн нэршсэн, 38 үсэг бүхий авианы бичгийг зохиож түүх намтраа өөрсдөө туурвин бичих болсонд оршино. Ийм бичгийн дурсгал анх Енисей мөрний сав нутгаас олдож Енисейн бичиг хэмээн нэршсээр ирсэн бол Орхоны хөндийгээс илрэн олдсоноор дэлхий дахинаа Орхон-Енисейн бичиг нэрээр алдаршсан төдийгүй урьд емнө хэн ч тайлан уншиж чадаагүй байсан энэ бичгийн нууцыг тайлах боломж бүрджээ.

Эмчилгээ

  • Байгалийн 56 хэмийн халуун рашаан
  • Шавар эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Биеийн тамир, хөдөлгөөн засал
  • Хүзүү нурууны татлага
  • Усан эмчилгээ
  • Зүү төөнүүр
  • Хүчилтөрөгчийн коктейль
  • Иллэг бариа засал
  • Утлага болон агаар эмчилгээ
  • Рейки
  • Судсаар оношлох
  • Ясны сийрэгжилт, стресс тодорхойлох

Зочид буудал болон бааз орчны аялал

  • Морь ба тэмээн аялал
  • Ургамал амьтан, хорхой шавьж судлах аялал
  • Явган аялал
  • Түүх соёлын аялал
  • Байгалын эко аялал
  • Соёлын үзвэр үйлчилгээ, мүзей үзэх

Нүүдэлчин малчидын ахуйн амьдралтай танилцах

  • Цагаан идээ боловсруулах
  • Гэр барих
  • Мал услах
  • Аргал түүх
  • Монгол үндэстэний хоол зооглох
  • Монгол үндэстэний хувцастай танилцан дурсгалын зураг авахуулах
  • Бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилох 

Хувь хүний аюулгүй байдал:

  • Таны аяллыг аялал жуулчлалын компани зохион байгуулж байгаа тул та эргэлзэх зүйлгүй байж болно.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аяллын аюулгүй байдал:

  • Мэргэжлийн албан ёсны эрх бүхий аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх. Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  • Далайн эрэг дээр ирэхдээ цаг агаарыг урьдчилан мэдсэн байх. Далайд сэлэхдээ заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий газарлуу сэлэхээс зайлсхийх.
  • Нас, бие, сонирхолдоо тохирсон аяллыг сонгох.
  • Бие эвгүйрхсэн юм уу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэхгүй байх.
  • Ууланд авирахдаа биед эвтэйхэн тохиромжтой хувцас, гутал сонгох.
  • Халуун, бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах. Хөтөчийн зааврыг дагах.
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримт болон үнэ бүхий эд зүйлсээ биедээ байнга авч явах.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Буудалтайгаа танилцаж, аюулгүйн хоолой, аваарын гарц зэргийг мэдэж авах.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  • Өрөөндөө танихгүй хүн оруулахгүй байх. Унтахынхаа өмнө өрөөний хаалга, цонх хаалттай байгаа эсэхийг шалгах, үнэ бүхий эд зүйлсээ ил тавихгүй байх.
  •  Зочид буудалд орохдоо гадаад паспортоо үзүүлж бүртгүүлэх.

Хүнсний эрүүл аюулгүй орчин:

  • Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрийн хаяг зэргийг нягтлах.
  • Өөрийн эрүүл мэнддээ тохирохгүй хүнс бүү хэрэглэ.
  • Танихгүй хүний өгсөн хүнсний зүйл, ундаа зэргийг авч хэрэглэхгүй байх.
  • Аяллын үед баримтлах зарчмууд:  Аяллыг амжилттай, хөтөлбөрийн дагуу явуулах зорилгоор хэд хэдэн үндсэн зарчмуудыг жуулчид болон хөтөч нар анхаарна:
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Өөрсдийн эд зүйлсийг анхаарч хариуцаж явах

Зочид буудлын хаяг:   

  • Та байрлаж байгаа зочид буудлынхаа хаяг, гадаад паспортын хуулбарыг аяллын турш гадуур явахдаа байнга биедээ авч явах хэрэгтэй. Ингэснээр та аль нэг газарт ганцаараа явж байгаад төөрөх тохиолдолд хэрэг болох юм.   

Жуулчдын тээшиндээ авч явах зүйлсийн жагсаалт:  

  • Гол ачаа тээшээ хийх чемодан
  • Өдөр тутам хэрэглэх ойр зуурын эд хэрэгслийг авч явах үүргэвч, жижиг цүнх
  • Худалдаж авсан зүйлсээ хийх нэмэлт эвхдэг цүнх, сав
  • Хувцас:
  • Алхаж явахад эвтэйхэн эсвэл явган аяллын зориулалттай хөнгөн гутал, углааш
  • Борооны цув, шүхэр
  • Нарны малгай
  • Нарны шил
  • Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.
  • Нарны тос

Эмийн сан:

  • Янз бүрийн хэмжээтэй шархны боолт
  • Аспарин эсвэл түүнтэй ижил төстэй эм
  • Гэдэсний эм
  • Хөдөлгөөний улмаас дотор эвгүйрхэхэд уух нм
  • Жижиг гэмтлийн үед хэрэглэх бактерийн эсрэг шингэн
  • Хоолойны ба ханиадны эм

Бусад:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч

Бусад мэдээлэл : 

  • Мөнгөний хувьд тухайн очих улсын мөнгөн тэмдэгтийг хэрэглэнэ.
  • Хувийн хэрэгцээнд зориулах мөнгөө өөрсдөө хариуцна. /бэлэг дурсгалын зүйлс, аяллын үнэнд ороогүй хоол, уух зүйл, цайны мөнгө  гм / 

                    Та сайхан аялаарай