Хүннү булш

Хүннү булш

Төв аймгийн Ноён ууланд байх Хүннүгийн үеийн булш нь ХХ зууны археологийн томоохон нээлтэнд тооцогддог. 1912 онд Богд хаант Монгол улсын нийслэл Өргөө хотоос 130 км зайд орших Хараа голын эх, Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны хайгуулын “Монголор” пүүсийн техникч А.Боллад хэмээх буриад хүн олжээ. Мэдээллийн дагуу Оросын ШУА-ын хайгуулын анги ирэхээр төлөвлөсөн ч дэлхийн I дайн гарсантай холбоотойгоор судалгааны ажлаа хойшлуулжээ. Түүний дараа 1924-1925 онд П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн хайгуулын анги Ноён ууланд 200 орчим булш байгааг илрүүлж, 6-р булшнаас түүхийн маш ховор олдворуудыг малтан гаргажээ.

Улаанбаатар -Зуунмод- Манзушир

Баянхангай 153км-Авдрантын замаар салж Энхийн элс 30км

Тавангийн элс 20км-Лүн 30км-Заамар 56км

Сүмбэр 120км-Борнуур/ Бүтээлийн хийд, Музей Ёл хад/ 70км, -Батсүмбэр /Ноён уулын булш/ 44км-Жаргалант 79км-Улаанбаатар 128км-Зуунмод 43км нийт 765км. 

Нийт . 6 шөнө 7өдөр.

Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ.

Зочид буудал болон бааз орчны аялал

  • Морин аялал
  • Ургамал амьтан, хорхой шавьж судлах аялал
  • Явган аялал
  • Түүх соёлын аялал
  • Байгалын эко аялал
  • Соёлын үзвэр үйлчилгээ, мүзей үзэх

Нүүдэлчин малчидын ахуйн амьдралтай танилцах

  • Цагаан идээ боловсруулах
  • Гэр барих
  • Мал услах
  • Аргал түүх
  • Монгол үндэстэний хоол зооглох
  • Монгол үндэстэний хувцастай танилцан дурсгалын зураг авахуулах
  • Бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилох 

Хувь хүний аюулгүй байдал:

  • Таны аяллыг аялал жуулчлалын компани зохион байгуулж байгаа тул та эргэлзэх зүйлгүй байж болно.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аяллын аюулгүй байдал:

  • Мэргэжлийн албан ёсны эрх бүхий аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх. Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  • Далайн эрэг дээр ирэхдээ цаг агаарыг урьдчилан мэдсэн байх. Далайд сэлэхдээ заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий газарлуу сэлэхээс зайлсхийх.
  • Нас, бие, сонирхолдоо тохирсон аяллыг сонгох.
  • Бие эвгүйрхсэн юм уу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэхгүй байх.
  • Ууланд авирахдаа биед эвтэйхэн тохиромжтой хувцас, гутал сонгох.
  • Халуун, бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах. Хөтөчийн зааврыг дагах.
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримт болон үнэ бүхий эд зүйлсээ биедээ байнга авч явах.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Буудалтайгаа танилцаж, аюулгүйн хоолой, аваарын гарц зэргийг мэдэж авах.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  • Өрөөндөө танихгүй хүн оруулахгүй байх. Унтахынхаа өмнө өрөөний хаалга, цонх хаалттай байгаа эсэхийг шалгах, үнэ бүхий эд зүйлсээ ил тавихгүй байх.
  •  Зочид буудалд орохдоо гадаад паспортоо үзүүлж бүртгүүлэх.

Хүнсний эрүүл аюулгүй орчин:

  • Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрийн хаяг зэргийг нягтлах.
  • Өөрийн эрүүл мэнддээ тохирохгүй хүнс бүү хэрэглэ.
  • Танихгүй хүний өгсөн хүнсний зүйл, ундаа зэргийг авч хэрэглэхгүй байх.
  • Аяллын үед баримтлах зарчмууд:  Аяллыг амжилттай, хөтөлбөрийн дагуу явуулах зорилгоор хэд хэдэн үндсэн зарчмуудыг жуулчид болон хөтөч нар анхаарна:
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Өөрсдийн эд зүйлсийг анхаарч хариуцаж явах

Зочид буудлын хаяг:   

  • Та байрлаж байгаа зочид буудлынхаа хаяг, гадаад паспортын хуулбарыг аяллын турш гадуур явахдаа байнга биедээ авч явах хэрэгтэй. Ингэснээр та аль нэг газарт ганцаараа явж байгаад төөрөх тохиолдолд хэрэг болох юм.   

Жуулчдын тээшиндээ авч явах зүйлсийн жагсаалт:  

  • Гол ачаа тээшээ хийх чемодан
  • Өдөр тутам хэрэглэх ойр зуурын эд хэрэгслийг авч явах үүргэвч, жижиг цүнх
  • Худалдаж авсан зүйлсээ хийх нэмэлт эвхдэг цүнх, сав
  • Хувцас:
  • Алхаж явахад эвтэйхэн эсвэл явган аяллын зориулалттай хөнгөн гутал, углааш
  • Борооны цув, шүхэр
  • Нарны малгай
  • Нарны шил
  • Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.
  • Нарны тос

Эмийн сан:

  • Янз бүрийн хэмжээтэй шархны боолт
  • Аспарин эсвэл түүнтэй ижил төстэй эм
  • Гэдэсний эм
  • Хөдөлгөөний улмаас дотор эвгүйрхэхэд уух нм
  • Жижиг гэмтлийн үед хэрэглэх бактерийн эсрэг шингэн
  • Хоолойны ба ханиадны эм

Бусад:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч

Бусад мэдээлэл : 

  • Мөнгөний хувьд тухайн очих улсын мөнгөн тэмдэгтийг хэрэглэнэ.
  • Хувийн хэрэгцээнд зориулах мөнгөө өөрсдөө хариуцна. /бэлэг дурсгалын зүйлс, аяллын үнэнд ороогүй хоол, уух зүйл, цайны мөнгө  гм / 

                    Та сайхан аялаарай