Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг)

Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг)

Далайн хүйс арал нь усны мандлаас 126 м өндөр, 3-36 км урт, хоёр км өргөн, 5.8 ам дөрвөлжин талбайтай, ой модоор хучигдсан үзэсгэлэнт. Арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ. Хөвсгөл өнөөдөр гадаадын төдийгүй дотоодын аялагчдын гол урсгалын нэг болоод байгаа.даг.

1-р өдөр Улаанбаатар

  • Богд хааны ордон музей, их дэлгүүр, төв төлбай, төв гандан зэргээр орно

2-р өдөр УБ–Дархан-/220 км/- Дархан-Эрдэнэт-/171 км/ эрдэнэт -Булган-/60 км/- Булган-Уньт/85км/ Сэлэнгэ мөрөн

  • Дархан хотоор дайрч танилцана Монгол улсын 2дах том хот ба100,000гаруй хүн амтай томоохон хот юм. төв музейг үзнэ
  • Эдэнэт хот нь монголын 3дах том хот ба эдийн засгийн гол хот юм. зэс боловсруулдаг гол үйлдвэр байдаг.  \Өдрийн хоол\ 14 цаг орчим
  • Сэлэнгэ мөрөн үзэх:  Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна. Дэлгэр, Идэр хоёр голын бэлчрийг Сэлэнгийнх гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 километр, түүнээс 615 км нь тус улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай Умард мөсөн далайн талбайн 87,3 хувь, манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна

3-р өдөр Уньт –Их уул/139 км/- Мөрөн -/115 км/ – Хатгал – /100\ км/ Хатгал

  • Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотруу264км явж хүрнэ.
  • Мөрөнгөөс 100км явж 4000 гаруй оршин суугчидтай Хатгал тосгон буюу Хөвсгөл далай дээр очно.
  • Жуулчны бааздаа амрах \Оройн хоол, Урлагийн тоглолт\ 18 цаг орчим 

 4-р өдөр Хатгал

  • Хатгал тосгон усан онгоц, завиар зугаалах
  • Далайн эргээр алхангаа ойр орчинтой танилцах
  • Сүхбаатар усан онгоцонд суух 
  • Нутгийн иргэдийн гар урлалын бүтээлийг сонирхон худалдаа хийх
  • Оройн хоолны дараа Далайн хойд эрэгрүү хөдөлнө

5-р өдөр Хөвсгөл далай

  • Жанхай  Далайн хойд эрэг 
  • Том завиар Усан аялал хийх
  • Өдрийн хоолны дараа нэн ховордсон ЦАА БУГА унаж зураг авхуулах
  • Явган аялал Хөвсгөлийн баруун Тайгаар

 6-р өдөр Хөвсгөл далай – Мөрөн – Уньт /354 км/

  • Өглөөний цайны дараа мөрөн хотын зүг хөдөлнө
  • Замдаа Жанхай даваан дээрх  Нутыг иргэдийн гар  урлалын  бүтээлийг сонирхон худалдаа хийх
  • Цаа бугатай зураг авхуулах 
  • Мөрөн хот \өдрийн хоол\

7-р өдөр Эрдэнэт Амарбаясгалант -/138 км / - Дархан - /220км / - УБ

  • Өглөө цайгаа уугаад эрдэнэт хотруу хөдлөнө 
  • Эдэнэт хот \Өдрийн хоол\ 14 цаг орчим
  • Будын шашны гол цөм болсон,энергийн үүсвэр , уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн Амарбаясгалант хийдийг үзэж танилцана
  • Амарбаясгалант-УБ(358км) хотод орой 18,00цагийн үед  ирснээр аялал өндөрлөнө.

 

Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Оросын Холбооны Улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн хамгийн гүн, цэнгэг нуур юм. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.

Зочид буудал болон бааз орчны аялал

  • Морь, цаа бугын аялал
  • Усан онгоц, завин аялал
  • Ургамал амьтан, хорхой шавьж судлах аялал
  • Явган аялал
  • Түүх соёлын аялал
  • Байгалын эко аялал
  • Соёлын үзвэр үйлчилгээ, мүзей үзэх

Нүүдэлчин малчидын ахуйн амьдралтай танилцах

  • Цагаан идээ боловсруулах
  • Гэр барих
  • Мал услах
  • Аргал түүх
  • Монгол үндэстэний хоол зооглох
  • Монгол үндэстэний хувцастай танилцан дурсгалын зураг авахуулах
  • Бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилох 
  • Урцанд хонох

Хувь хүний аюулгүй байдал:

  • Таны аяллыг аялал жуулчлалын компани зохион байгуулж байгаа тул та эргэлзэх зүйлгүй байж болно.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аяллын аюулгүй байдал:

  • Мэргэжлийн албан ёсны эрх бүхий аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх. Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  • Далайн эрэг дээр ирэхдээ цаг агаарыг урьдчилан мэдсэн байх. Далайд сэлэхдээ заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий газарлуу сэлэхээс зайлсхийх.
  • Нас, бие, сонирхолдоо тохирсон аяллыг сонгох.
  • Бие эвгүйрхсэн юм уу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэхгүй байх.
  • Ууланд авирахдаа биед эвтэйхэн тохиромжтой хувцас, гутал сонгох.
  • Халуун, бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах. Хөтөчийн зааврыг дагах.
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримт болон үнэ бүхий эд зүйлсээ биедээ байнга авч явах.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Буудалтайгаа танилцаж, аюулгүйн хоолой, аваарын гарц зэргийг мэдэж авах.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  • Өрөөндөө танихгүй хүн оруулахгүй байх. Унтахынхаа өмнө өрөөний хаалга, цонх хаалттай байгаа эсэхийг шалгах, үнэ бүхий эд зүйлсээ ил тавихгүй байх.
  •  Зочид буудалд орохдоо гадаад паспортоо үзүүлж бүртгүүлэх.

Хүнсний эрүүл аюулгүй орчин:

  • Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрийн хаяг зэргийг нягтлах.
  • Өөрийн эрүүл мэнддээ тохирохгүй хүнс бүү хэрэглэ.
  • Танихгүй хүний өгсөн хүнсний зүйл, ундаа зэргийг авч хэрэглэхгүй байх.
  • Аяллын үед баримтлах зарчмууд:  Аяллыг амжилттай, хөтөлбөрийн дагуу явуулах зорилгоор хэд хэдэн үндсэн зарчмуудыг жуулчид болон хөтөч нар анхаарна:
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Өөрсдийн эд зүйлсийг анхаарч хариуцаж явах

Зочид буудлын хаяг:   

  • Та байрлаж байгаа зочид буудлынхаа хаяг, гадаад паспортын хуулбарыг аяллын турш гадуур явахдаа байнга биедээ авч явах хэрэгтэй. Ингэснээр та аль нэг газарт ганцаараа явж байгаад төөрөх тохиолдолд хэрэг болох юм.   

Жуулчдын тээшиндээ авч явах зүйлсийн жагсаалт:  

  • Гол ачаа тээшээ хийх чемодан
  • Өдөр тутам хэрэглэх ойр зуурын эд хэрэгслийг авч явах үүргэвч, жижиг цүнх
  • Худалдаж авсан зүйлсээ хийх нэмэлт эвхдэг цүнх, сав
  • Хувцас:
  • Алхаж явахад эвтэйхэн эсвэл явган аяллын зориулалттай хөнгөн гутал, углааш
  • Борооны цув, шүхэр
  • Нарны малгай
  • Нарны шил
  • Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.
  • Нарны тос

Эмийн сан:

  • Янз бүрийн хэмжээтэй шархны боолт
  • Аспарин эсвэл түүнтэй ижил төстэй эм
  • Гэдэсний эм
  • Хөдөлгөөний улмаас дотор эвгүйрхэхэд уух нм
  • Жижиг гэмтлийн үед хэрэглэх бактерийн эсрэг шингэн
  • Хоолойны ба ханиадны эм

Бусад:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч

Бусад мэдээлэл : 

  • Мөнгөний хувьд тухайн очих улсын мөнгөн тэмдэгтийг хэрэглэнэ.
  • Хувийн хэрэгцээнд зориулах мөнгөө өөрсдөө хариуцна. /бэлэг дурсгалын зүйлс, аяллын үнэнд ороогүй хоол, уух зүйл, цайны мөнгө  гм / 

                    Та сайхан аялаарай