XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор

XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжинболдог хэмээх газарт баригдсан 40 метр өндөр Чингис хааны аварга том морьт хөшөө Монголын есөн гайхамшгийн нэгд багтсан. Эндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай. Энэ тоо Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, билльярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.

Улаанбаатар-Цонжинболдог-Тэрэлж аялал

УБ– Цонжинболдог

  • УБ хот. Түмэн Эх чуулгын тоглолт үзнэ.
  • Цонжинболдог жуулчны баазад очно.
  • Явган аялал Чингисийн морьт хөшөө үзэж сонирхон зураг татуулна
  • Гар урлал бэлэг дурсгалын зүйлүүдээс худалдан авалт хийж болно
  • Энд зураг татуулж дотор байрлах монголын жижиг түхийн мүзейг үзэж сонирхоно
  • Морин аялал

Цонжин - Тэрэлж

  • Жуулчны баазад байрлана
  • Явган аялал Мэлхий хад үзэж сонирхон зураг татуулна
  • Морин аялал

Тэрэлж-Улаанбаатар

  • Өглөөний цайгаа уугаад Улаанбаатар хотын зүг хөдөлнө
  • Улаанбаатбарт очсоноор аялал маань өндөрлөнө

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан,  хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг. Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа дахин нэг агуу гайхамшигт түүх соёлын өвийг бүтээж хойч үедээ үлдээж байгаагаараа онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.

Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна. Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна.

Зочид буудал болон бааз орчны аялал

  • Морин аялал
  • Мото аялал
  • Ургамал амьтан, хорхой шавьж судлах аялал
  • Явган аялал
  • Түүх соёлын аялал
  • Байгалын эко аялал
  • Соёлын үзвэр үйлчилгээ, мүзей үзэх

Нүүдэлчин малчидын ахуйн амьдралтай танилцах

  • Цагаан идээ боловсруулах
  • Гэр барих
  • Мал услах
  • Аргал түүх
  • Монгол үндэстэний хоол зооглох
  • Монгол үндэстэний хувцастай танилцан дурсгалын зураг авахуулах
  • Бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилох 

Хувь хүний аюулгүй байдал:

  • Таны аяллыг аялал жуулчлалын компани зохион байгуулж байгаа тул та эргэлзэх зүйлгүй байж болно.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аяллын аюулгүй байдал:

  • Мэргэжлийн албан ёсны эрх бүхий аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх. Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  • Далайн эрэг дээр ирэхдээ цаг агаарыг урьдчилан мэдсэн байх. Далайд сэлэхдээ заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий газарлуу сэлэхээс зайлсхийх.
  • Нас, бие, сонирхолдоо тохирсон аяллыг сонгох.
  • Бие эвгүйрхсэн юм уу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэхгүй байх.
  • Ууланд авирахдаа биед эвтэйхэн тохиромжтой хувцас, гутал сонгох.
  • Халуун, бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах. Хөтөчийн зааврыг дагах.
  • Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримт болон үнэ бүхий эд зүйлсээ биедээ байнга авч явах.
  • Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  • Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  • Буудалтайгаа танилцаж, аюулгүйн хоолой, аваарын гарц зэргийг мэдэж авах.
  • Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  • Өрөөндөө танихгүй хүн оруулахгүй байх. Унтахынхаа өмнө өрөөний хаалга, цонх хаалттай байгаа эсэхийг шалгах, үнэ бүхий эд зүйлсээ ил тавихгүй байх.
  •  Зочид буудалд орохдоо гадаад паспортоо үзүүлж бүртгүүлэх.

Хүнсний эрүүл аюулгүй орчин:

  • Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрийн хаяг зэргийг нягтлах.
  • Өөрийн эрүүл мэнддээ тохирохгүй хүнс бүү хэрэглэ.
  • Танихгүй хүний өгсөн хүнсний зүйл, ундаа зэргийг авч хэрэглэхгүй байх.
  • Аяллын үед баримтлах зарчмууд:  Аяллыг амжилттай, хөтөлбөрийн дагуу явуулах зорилгоор хэд хэдэн үндсэн зарчмуудыг жуулчид болон хөтөч нар анхаарна:
  • Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  • Өөрсдийн эд зүйлсийг анхаарч хариуцаж явах

Зочид буудлын хаяг:   

  • Та байрлаж байгаа зочид буудлынхаа хаяг, гадаад паспортын хуулбарыг аяллын турш гадуур явахдаа байнга биедээ авч явах хэрэгтэй. Ингэснээр та аль нэг газарт ганцаараа явж байгаад төөрөх тохиолдолд хэрэг болох юм.   

Жуулчдын тээшиндээ авч явах зүйлсийн жагсаалт:  

  • Гол ачаа тээшээ хийх чемодан
  • Өдөр тутам хэрэглэх ойр зуурын эд хэрэгслийг авч явах үүргэвч, жижиг цүнх
  • Худалдаж авсан зүйлсээ хийх нэмэлт эвхдэг цүнх, сав
  • Хувцас:
  • Алхаж явахад эвтэйхэн эсвэл явган аяллын зориулалттай хөнгөн гутал, углааш
  • Борооны цув, шүхэр
  • Нарны малгай
  • Нарны шил
  • Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.
  • Нарны тос

Эмийн сан:

  • Янз бүрийн хэмжээтэй шархны боолт
  • Аспарин эсвэл түүнтэй ижил төстэй эм
  • Гэдэсний эм
  • Хөдөлгөөний улмаас дотор эвгүйрхэхэд уух нм
  • Жижиг гэмтлийн үед хэрэглэх бактерийн эсрэг шингэн
  • Хоолойны ба ханиадны эм

Бусад:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч

Бусад мэдээлэл : 

  • Мөнгөний хувьд тухайн очих улсын мөнгөн тэмдэгтийг хэрэглэнэ.
  • Хувийн хэрэгцээнд зориулах мөнгөө өөрсдөө хариуцна. /бэлэг дурсгалын зүйлс, аяллын үнэнд ороогүй хоол, уух зүйл, цайны мөнгө  гм / 

                    Та сайхан аялаарай